KPOP: G-Dragon хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байна

Х.Есү
2023/10/26

Өмнөд Солонгосын алдарт Bigbang хамтлагийн гишүүн асан  G-Dragon хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлжээ. 

Үүний талаар түүний өмнө нь харьяалагдаж байсан энтертаймэнтаас “Манай компанийн уран бүтээлч биш болохоор тайлбар өгөх боломжгүй” гэжээ. Энэ нөхцөл байдлаас харахад G-Dragon "YG" энтертаймэнтаас албан ёсоор гарсан бололтой. 

2023 оны 6 дугаар сарын 6-нд "YG" энтертаймэнтийн G-Dragon-той байгуулсан гэрээний хугацаа дууссан бөгөөд тэд реклам сурталчилгаа зэрэг бусад үйл ажиллагаан дээр тусгай гэрээгээр хамтран ажиллаж байсан юм. Харин  тэд хөгжмийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ нэмэлт гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд G-Dragon хараахан шийдвэрээ гаргаагүй байна хэмээн мэдэгдээд байсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.