Австралид 10 сая гаруй хэрэглэгчийн гар утас сүлжээгүй болж, гамшиг дагуулжээ

Х.Батсайхан
2023/11/08

Австралийн Мельбурн хотын 10 сая гаруй оршин суугч эрчим хүчний хангамжгүй болжээ. Үүний улмаас нийтийн тээвэр, такси үйлчилгээ доголдож, нийлүүлэлтийн сүлжээ тасалдан дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хомстол бий болсон байна.

Улсдаа хоёрдугаарт ордог “Optus” харилцаа холбооны компанийн хэвийн үйл ажиллагаа эрчим хүчний тасалдлаас болж зогссон нь дээрх үр дагаварт хүргэжээ. Иргэд түргэн тусламж дуудах боломжгүй болж, төлбөрийн системүүд ажиллахгүй болсон байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна