ОХУ 1993 онд Япон улстай байгуулсан байсан нутаг дэвсгэр дээрээ байгаа цөмийн зэвсгийг хорогдуулах, устгах хоёр талын гэрээнээс гарчээ. Ерөнхий сайд М.Мишустин нь өчигдөр энэ талаар мэдээлсэн байна.
Японы Засгийн газрын ЕНБД Хироказу Мацуно өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийж, ОХУ нэг талын санаачилгаар гэрээний үйлчлэлийг зогсоосонд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Шийдвэрийн нарийн учрыг дипломат шугамаар олж мэдэхийг хичээх болно гэдгээ тэрбээр хэлсэн байна. Түүний байр суурь Японы Засгийн газрын байр суурь юм.
Энэхүү гэрээний агуулга нь, ОХУ олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох цөмийн зэвсгээ хорогдуулах үйл ажиллагаанд Япон улсыг оролцуулах, туслалцуулах агуулгатай гэрээ байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна