Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Теодрос Аданом Гебрейесус Газа хотын эмнэлгүүдийг онилон устгаж буй Израйлын харгис тактикимйг хурцаар шүүмжилжээ. Израилын арми өмнө нь Газа хотын том эмнэлгийг пуужингаар харваж, 500 орчим хүний аминд хүрч байсан. Тэгвэл энэ удаад мэргэн буучид нь Аль Шифа, аль Кудс гэсэн хоёр том эмнэлгийг хараандаа авч, ойртсон хүн бүрийг, тэр дундаа эмнэлгийн хэрэгсэл зөөсөн бүгдийг буудан хөнөөж байгаагаас эмнэлгүүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Доктор Т.А.Гебрейесус Газа хотын эмнэлгүүдэд сэтгэл шимшрэм нөхцөл байдал үүсэж, насанд хүрээгүй хүүхдүүд тусламж үйлчилгээ авч чадалгүй амиа алдаж байгаа талаар ярьсан байна.
Олон улсын “Улаан загалмай” нийгэмлэг Газа хотоос гаднын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа маш эрсдэлтэй, аюултай нөхцөлд явагдаж байгааг онцолсон бол Европын Зөвлөлийн Гадаад харилцаа эрхэлсэн комиссар Жозеф Боррель эмнэлгүүдээс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх цаг хугацаа хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна