“BLACKPINK”-ийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна

Х.Батсайхан
2023/11/20

Солонгосын алдарт BLACKPINK хамтлагтай хамтарч ажиллах, BLACKPINK брэндийг ашиглах эрхийн төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа талаар урлагаар дагнадаг сайтууд мэдээлж байна.

Тус хамтлаг “YG Entertainment”-тай байгуулсан гэрээгээ сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй, продакшны зүгээс энэ сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ хамтлагтай байгуулсан гэрээг сунгах эсэх асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа гэсэн нь шуугиан тарьжээ. 

Хамтлагийн тухайд, “BORN PINK” аялан тоглолтоо дуусгасны дараа Сөүлд хоёр өдөр тоглож “бут авцгаасан”. Гэхдээ хамтлагийн цаашдын ирээдүйн талаар сэжүүр болчихоор ямар ч мэдээлэл өгөөгүй байна. 

Дэмжигчид нь ингэж их анхаараад байгаагийн учир гэвэл, хамтлагийн гишүүдийн сүүлийн үед хийж байгаа ажил нь “Тарж магадгүй” гэсэн хүлээлтийг үүсгэсэнд байгаа аж.

Женни “You & Me” дуугаараа “YG Entertainment”-аас сална” гэсэн дохиог дахиж өгсөн бол Жису жүжигчний карьер хөөх алаар бодох болсон, Розэ ганцаарчилсан тоглолт, арга хэмжээнд их явж байгаа бол Лиза хамгийн том асуудалд ороод байна. Тэрбээр Парист гурав хоног тоглосны дараа БНХАУ дахь үйл ажиллагаагаа хязгаарлуулах эрсдэлд ороод байгаа юм.

Сүүлд ирсэн мэдээгээр, хамтлагийн хоёр гишүүн гэрээгээ сунгасан, харин хоёр нь одоогоор шийдээгүй байгаа аж. Гэрээ сунгасан хоёрын нэр усыг ч одоогоор мэдээлээгүй байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна