АНУ “Ялалтын баяр” тэмдэглэнэ

Х.Батсайхан
2025/05/04

Дэлхийн II дайны ялагч талууд буюу ОХУ тэргүүтэй улс орнууд тавдугаар сарын 9-ний өдрийг Аугаа их эх орны дайны ялалт баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл Холбоотны талд тулалдаж ялалтад хүрэхэд үүрэг гүйцэтгэсэн АНУ энэ баярыг тэмдэглэхээр болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр твиттер хуудастаа “Бид Дэлхийн II дайныг дуусгахад өөр ямар ч улс хийгээгүй их зүйлс хийсэн. Бид бол ялагч. Дэлхийн хоёр ч дайнд бид ялсан” хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар тэрбээр жил бүрийн тавдугаар сарын 8-ныг Ялалтын баяр болгон тэмдэглэнэ гэдгээ илэрхийлсэн байна. “Бид ялсан мөртлөө өнөөдрийг хүртэл баяраа тэмдэглэж байсангүй. Яагаад гэвэл үүнийг мэддэг удирдагч байсангүй. Одоо харин тэмдэглэж эхэлнэ ээ” гэж тэрбээр бичжээ.

Хитлерийн Герман 1945 оны тавдугаар сарын 7-нд Реймс хотноо бууж өгөх протоколд урьдчилсан байдлаар гарын үсэг зурж, маргааш нь буюу тавдугаар сарын 8-нд Берлин хотноо Германы дээд командлал, Улаан Армийн болон Холбоотны хүчний дээд командлалын өмнө 24 цагийн дотор бууж өгөх сүүлчийн баримтад гарын үсэг зурсан байдаг. Гэвч гэрээ хэрэгжих эсэхийг нэг хоног тандан хүлээсний эзэцст Германы цэргүүд зэвсгээ хураалгаж эхэлсний дараа буюу тавдугаар сарын 9-нд Йосиф Сталин албан ёсны мэдэгдэл хийж, ард түмэндээ хандсан байдаг. Тиймээс тавдугаар сарын 9-нийг Ялалтын баяр болгон тэмдэглэж заншжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.73
    2025/05/05

    Америк ацнуудаа манай оросууд фашизмыг нугаслаад ихэнх хүндийг үүрээд 20 сая охид хөвгүүд иргэдийхээ амиар энэ ялалтыг авчирсан.Та нар биднийг хүнд үед хараал ажиглаал байсан биз дээ?Бяд нар гөлөгнүүдийг нутагт нь оруулаад хөөж буудаад дуусгаж байтал АНУ 2 р фронт нээгээд манийхаа гол хүчийг нь бут цохичихсон үхээгүй үлдсэн ганц нэг хүмүүсийг алсан биз дээ?Берлинийг хэн авсан юм европыг фашизмаас хэн чөлөөлсөн юм.Хөлс нэвчсэн хувцастайгаа пистолёт автомтаар зэвсэглэсэн орос цэргүүд чөлөөлсөн юм түүхээ мэдэж байж донгос.Ниргэсэн хойно нь жаал хашгичаа биз дээ таанууд гэхдээ таанууд ялалтын баяр тэмдэглээрэй би зөвшөөрье ахиж ингэж ярьж болохгүйг сануульяа:

    Хариулах
  • 202.9.46.113
    2025/05/04

    Европ сэрж байна.

    Хариулах
  • 202.9.46.230
    2025/05/04

    ТЭД ТЭРТЭЭ АГУУ ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  • 202.9.46.113
    2025/05/04

    Америкийг дахин агуу болгоё. Европыг дахин агуу болгоё.

    Хариулах
    • 202.9.46.113
      2025/05/04

      202.55.188.36 Чи нүхэн жорлогийнхоо баасаа цэвэрлэ. Би пилтан жорлонгоо цэвэрлэе.

    • 202.55.188.36
      2025/05/04

      Модон 00засах хэрэгтэй амжилт