Хэлэлцүүлэг: Хилийн 0165 дугаар ангид цэрэг амиа алджээ

2023/11/21

Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит хилийн 0165 дугаар ангид өнгөрөгч тавдугаар сарын 5-нд цэрэг амиа алджээ. Тодруулбал, цэргийн албанд татагдан очсон 22 настай эрэгтэй амиа алдсан байна. Энэ тухай мэдээллийг амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өгөөд байгаа юм. Ар гэрийн хувьд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод ирээд байгаа бөгөөд "Дахиад өгөх амь алга" хэлэлцүүлэгт оролцож байгаа аж. Талийгаачийн хувьд боксоор  хичээллэдэг, эрүүл чийрэг хүү байсан ч тодорхойгүй шалтгаанаар гэнэт нас барсан нь хардлага төрүүлээд байгаа аж. Гэвч нас барсан шалтгаан нь одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.75
    2023/11/21

    дайтвал яах болж байнаа

    Хариулах