Туушин зочид буудалд өнөөдөр "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энх цагт эх орондоо тангараг өргөөд алба хааж байсан цэргийн алба хаагч амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Зүв зүгээр, эрүүл хүүхдээ цэрэгт явуулчихаад амьгүй авна гэдэг байж болохгүй. Цэрэг амь насаа алдаж байгаа асуудалд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос тогтоол гаргаж, анги салбарын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгсөн. Энэ ажлын биелэлтийг байнгын хороон дээрээ нээлттэй хэлэлцэнэ. Тэнд эцэг, эхийн төлөөлөл оролцож болно. Сая УИХ-аас ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргасан. Б.Энхбаяр сайд алга байх шиг байна. Ажлын хэсэг тайлангаа тавих байх, тэр үед нь мэдээллийг хүргэе. Хүүгээ цэрэгт алдсан хүмүүс сэтгэл л нэхэж байна. Үүнийг анги нэгдлийн удирдлагууд хэрэгжүүлэх хэрэгтэй, үүрэгтэй. Энийг шалгана гэж бодож байна. Миний хүү цэргийн алба хаадаг, би цэргийн алба хаасан. Би бодож л суулаа. Та нартай адилхан л бодоод сууж байна. Үүнийг УИХ-ын болон байнгын хорооны түвшинд онцгой анхаарч ажиллана аа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна