Европын холбоо Украин, Молдав улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн, Гүржид гишүүнд нэр дэвшигч гэдэг статус өгөх эсэх асуудлыг мөн хэлэлцэхээр болсон байна.
АНУ энэхүү мэдээллийг сайшаасан мэдэгдлийг өнөөдөр гаргажээ. Төрийн Департментын төлөөлөгч Хенри Миллерийн хэлснээр, энэ нь Европын холбоо болон Транс Атлантикийн холбооны хувьд түүхэн мөч болох гэнэ.
Европын холбоо энэхүү алхмыг “Тогтвортой Европ” агуулгаар нь дэмжин эхлүүлж байгаа бол Унгар улс харин эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Виктор Орбан энэ шийдлийг муу шийдэл гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан бөгөөд асуудлыг хэлэлцэх эсэх санал асуулгад Унгар улс төлөөлөгчөө оруулалгүй өнжөөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна