Өнөөдрөөс оршин тогтнохоо больж буй Уулын Карабах хийгээд газрын зургаас үгүй болсон бусад улсууд

Х.Батсайхан
2024/01/01

Азербайжан, Армены нутаг дамнан оршиж байсан Уулны Карабах улс өнөөдрөөс оршин тогтнохоо болж байгаа билээ. Тус улсын ерөнхийлөгч Самвел Шахрамян улсаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс оршин тогтнохоо больж, газар нутаг нь Азербайжанд шилжинэ гэдгийг өнгөрсөн оны сүүлээр баталгаажуулсан юм. Дэлхийн газрын зураг дээр ойрын зуу гаруй жилийн дотор иймэрхүү жижиг улсууд бий болж, үгүй болж байсан түүх байдаг бөгөөд бид заримыг нь танилцуулахаар бэлдлээ.

Төвийг сахисан Мореснет

Дэлхийн газрын зурагт ийм нэртэй жижигхэн улс 100 гаруй жил /1816-1919 он/ оршин тогтнож байжээ. Энэ улсын нутаг дэвсгэр одоогийн Бельги, Нидерланд, Германы нутгийг хамарсан, гэхдээ дөнгөж 3.5 км2 талбайтай  байв.

1815 оны үед, Францын их хувьсгал, Наполеоны аян дайны дараа Европын удирдагчид тивийнхээ ирээдүйг ярилцахаар, бүр тодруулбал, газрын зураг зурахаар Вена хотноо чуулсан бөгөөд тэд асуудлаа шийдэж явсаар дээр хэлсэн, Бельги, Нидерланд, Германы нутгийн заагт орших жижиг газар дээр яагаад ч тохиролцоонд хүрээгүй аж. 

Дээрх гурван улс нь тухайн үед Прусс, Нидерландын нэгдсэн хаант улс гэж явдаг байсан бөгөөд удтал маргасны эцэст хамт засаглахаар шийдсэнээр Төвийг сахисан Мореснет гэх улс бий болсон аж. 1830 онд Бельги улс Нидерландаас тусгаар тогтносноор Төвийг сахисан Мореснетийг засаглах улсуудын тоо нэмэгдсэн байна.

Анх 256-хан оршин суугчтай байсан энэ улсын хүн ам яяваандаа нэмэгдсээр 1858 он гэхэд 2275-д хүрчээ. Цайрын ордтой, татвар бага, хиллэдэг улсуудаасаа бараа татахад импортын татвар байхгүй зэрэг эдийн засгийн давуу тал байснаас гадна улс төрийн хэрэгтнүүд олноороо орогнодог байснаас ийм болжээ.

1800-гаад оны сүүлээр цайрын нөөц шавхагдсаны дараа тус улсыг одоогийн Монакогийн жишгээр казино тоглоомын төв маягаар хөгжүүлэх асуудал яригдсан. Түүнчлэн дэлхийн анхны эсперанто хэлтэй улс болгох санаачилга гарч байв. Гэвч 1945 онд тус улс Германд эзлэгдэж, Герман ялагдсаны дараа чөлөөлөгдсөн Бельгийн нэг хэсэг болжээ.

Бүгд найрамдах Сало улс

Дэлхийн хоёрдугаар дайны ид үед Хитлерийн Герман улс Хойд Италид Бүгд найрамдах Сало улс хэмээх тоглоомын улсыг байгуулжээ. А.Хитлер тоглоомын улынхаа Ерөнхийлөгчөөр Үндэсний фашист намын дарга Бенито Муссолиниг тавьсан аж. 

Гэхдээ энэ улс газрын зураг дээр тусгаар тогтносон улс мэт харагддаг байсан ч бодит байдал дээр Герман бүгдийг хянадаг байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусахтай зэрэг энэ жижиг улсын түүх ч дууссан юм.

Бүгд найрамдах ардчилсан Герман ард улс

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Германы нутаг дэвсгэр хоёр хэсэгт хуваагдаж, баруун талд нь Холбооны бүгд найрамдах Герман улс, зүүн талд нь Бүгд найрамдах ардчилсан Герман улс гэсэн хоёр улс бий болсон юм. 1961 онд Берлиний хана баригдаж, хоёр германы тусгаарлалын бэлгэ тэмдэг болжээ.

1980-аад оноос БНАГАУ-д Зөвлөлтийн эсрэг үзэл эрчимжиж, улмаар ХБНГУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх гэрээг 1990 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулснаар энэ улс үгүй болжээ.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.129
    2024/01/01

    Olon uls undestnuud baij gemeene amidral sonirholtoi

    Хариулах
  • 139.5.216.104
    2024/01/01

    бас ЗХУлс 1991 онд устаж үгүй болсон

    Хариулах