УИХ долоон бүлэг, 45 зүйлтэй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг өнгөрсөн онд баталсан билээ. Энэхүү хуулийн хэрэгжилт 2024 оны нэгдүгээр сарын 01 буюу өчигдрөөс эхэлж байгаа юм.
Уг хуульд улс төрийн намуудыг эдийн засгийн бүлэглэлтэй сүлбэлдэж холбоо үүсгэхгүй байх, түүнчлэн гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөхийг болиулах үүднээс санхүүжилтийг улсын төсвөөс хийж байх зохицуулалт ороод байна. Тодруулбал, сонгуульд авсан санал нэг бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар тооцож, санхүүжилтийг тухайн намд олгох юм.
Түүнээс гадна:
-Нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх;
- Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах;
- намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх;
- намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох;
- нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх;
- нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах;
- Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах;
- төрөөс намд жил бүр төрийн санхүүжилтийг олгох;
- Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж улсын төсвөөс намуудад санхүүжилт олгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.45
Han-uul duurgiin horoodod MAN-in Anhan shatnii baiguullaga uil ajillagaa yavuulj baigaa yuu Zuvhen songuuliar ami oroh uu?
Хариулах