Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант Израиль болон ХАМАС-ын хоорондох дайн дууссаны дараа Газын зурваст хийх өөрчлөлтийн төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Түүний хэлснээр бол, нэгд Газын зурваст палестины хязгаарлагдмал засаглал тогтох гэнэ. Ерөнхийдөө Гзын зурваст ХАМАС засглахаа больж, палестины иргэний нийгмийнхэн засааглана. Харин Израиль хяналтаа одоогийн байдлаар үргэлжлүүлэн тавих гэнэ.
Йоав Галантыг ийнхүү Газын зурвасыг хэрхэх талаар ярьж байхад Газын зурваст хүний амь үрэгдсээр байгаа талаар Палестины ЭМЯ мэдээлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногийн сүүлээр Ойрхи Дорнодод айлчлах бөгөөд сөргөлдөгч талуудын аль, алинтай нь тусад нь уулзаж, хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна