Британид болж байгаа үер нутгийн төв хэсгийн Ноттингемшир, баруун өмнөдийн Глосттершир гүнлэгийн нутаг дэвсгэр рүү тэлжээ. Улмаар өнөөдөр нийслэл Лондон хотын зүүн хэсэг усанд автсан байна. Гол, сувгууд эрэг, далангаасаа хальж, ойр орчмын суурьшлын бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Нийслэлийн газар нутаг дээр 40,000 м2 талбай усанд автсан байна. Үргэлжилсэн усан бороо ширүүн салхи дагуулсан тул цаг агаар муудаж, баар, ресторан, шөнийн клубын зориулалттай усан онгоц Темза мөрөнд живжээ.
Дербишир, Төв Англид нам дор газрууд усанд автсанаас нэг бус үхэр живж хорогдсон байна.
Английн нутгаар усархаг аадар бороо өнөө өглөөнөөс хойш тасралтгүй орж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна