Украинд айлчилсан Японы сайд хоргодох байранд хэвлэлийн хурал хийжээ

Х.Батсайхан
2024/01/08

Украинд айлчилсан Японы Гадаад харилцааны сайд Йоко Камикава гол хэвлэлийн хурал, хамтарсан мэдэгдлээ хоргодох байрнаас хийжээ. Уулзалтын дараа агаарын түгшүүр зарласнаас ийм зүйл болсон байна. Хэвлэлийн хуралд Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба оролцжээ.

Хэвлэлийн хурал, хамтарсан мэдэгдлийн үеэр Йоко Камикава Япон улс Украинд нисэгчгүй төхөөрөмжийг илрүүлэх систем авахад нь зориулж УАЦЭ-ийн санд 37 сая ам.доллар шилжүүлэх болсныг мэдэгджээ.
Йоко Камикава Европын улсуудаар айлчлахаар эх орноосоо гарсан бөгөөд тэрбээр Европын холбооны улсуудаас гадна АНУ-д мөн айлчилна. Харин Украин улс түүний аяллын төлөвлөгөөнд байгаагүй буюу урьдчилж зарлалгүй нууцалсан байсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна