Шейх Хасина дахин таван жил Бангладешийн Засгийн газрыг удирдана

Х.Батсайхан
2024/01/08

Өчигдөр болсон Бангладешийн Парламентын сонгуульд Ерөнхий сайд Шейх Хасинагийн тэргүүлдэг эрх баригч “Авами лиг” /Ардын лиг/ нам ялалт байгуулжээ. Тус нам Парламентын 300 суудлын 152-ыг эзлэх нь тодорхой болсон байна. Ингэснээр тэрбээр 2009 оноос эхэлсэн засаглалаа дахин таван жилээр сунгах нь тодорхой болж байна.

Шейх Хасина 1996-2001 онд анх удаа Засгийн газар тэргүүлсэн бөгөөд түүнээс хойш сөрөг хүчний удирдагчийн үүрэг гүйцэтгэж байгаад 2009 оноос хойш тасралтгүй Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаалын үер олон хүний амь нас үрэгдсэн эмх замбараагүй байдал дэгдсэн бөгөөд санал хураалтын өмнөх өдөр мон нэг бус хэсгийн хороог галдан шатаасан тохиолдол гарсан юм. Тиймээс Шейх Хасина сонгуульд ялсан баяраа тэмдэглэхгүй гэж шийдсэн бөгөөд түүнчлэн сөрөг хүчнээс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлбэл хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг намынхаа дэмжигчдээс хүсжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна