Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон огцрох өргөдлөө өгсөн Ерөнхий сайд Элизабет Борнын оронд Боловсролын сайд Габриэль Атталийг томиллоо. Ингэснээр Г.Атталь тус улсын түүхэн дэхь хамгийн залуу Ерөнхий сайд болов. Тэрбээр энэ жил 34 настай юм.
Эммануэль Макрон түүнийг Ерөнхий сайдаар томилсон мэдэгдэлдээ “Миний өмнө нь ярьсан, хийж байгаа ажлуудыг үргэлжлүүлэх, үр дүнд хүргэхэд таны залуу насны эрч хүч нь хэрэг болно гэж найдаж байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байна.
Г.Аттаалиас өмнө 37 настайдаа гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн Лоран Фабиус хамгийн залуу Ерөнхий сайд гнэж тооцогддог байв.
Габриэль Атталь нь хамгийн залуу Ерөнхий сайд болсноос гадна ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан улстөрч гэдгээрээ Засгийн газар дотроо онцгойрдог нэгэн. Тэрбээр Европарламентын гишүүн, “Сэргэлт” намын нарийн бичгийн дарга Стефан Сежурнетай хамтран амьдардаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Өмхий бузар гомонууд...
Хариулах45.117.32.3
Солиотой юм
Хариулах