Хятад фермер хамтрагчдадаа 11.69 сая юань тарааж өгчээ

Х.Батсайхан
2024/01/10

БНХАУ-ын Цяньси мужид ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Green Agriculture Company”-ийн захирал Ли Ке Ха хамтран ажиллагч түншүүддээ 11,69 сая юань /1.64 сая ам.доллар, 5.7 тэрбум төгрөг/ бэлнээр тараажээ.  

Тэрбээр фермерүүдийн газрыг гэрээлэн авч, нэгдмэл удирдлагаар хангах замаар үйл ажиллагаа явуулаад 13 жил өнгөрсөн бөгөөд жилийн эцэст ийнхүү ногдол ашиг тогтмол хуваарилсаар ирсэн байна. 

Эхэндээ хамтрах фермер /11 фермертэй эхэлсэн/ цөөн, тараах ашиг бага байсан ч яваандаа нэмэгдсээр одоо 300 гаруй фермертэй хамтарч ажиллах болжээ.

Ли Ке Ха нэг га газарт сард 5000 юань буюу 700 ам.долларын суурь цалинтай. Жилийн эцэст ургацын хэмжээнээс шалтгаалж ногдол ашиг авдаг.

Ли Ке Хан энэ жил газраа 6000 гагаар нэмэгдүүлэхээр төөлөвлөж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна