Өнгөрсөн бямба гарагт Тайваньд болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг Вашингтон хүлээн зөвшөөрч, төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь ерөнхийлөгчөөр сонгогдсон доктор Лайд баяр хүргэсэн нь Бээжингийн эгдүүцлийг хөдөлгөжээ. Бээжингийн зүгээс Вашингтоныг Тайваньтай зөвхөн албан бусаар харилцах зарчмыг зөрчсөн гээд энэ үйлдэл нь цаагуураа Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна гэж анхааруулсан байна.
Уильям Лай
Бямба гарагт болсон сонгуульд Тайванийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Уильям Лай ялалт байгуулсан бөгөөд тэрбээр Тайванийн тусгаар тогтнолын төлөө үйл ажиллагааг өмнөх Ерөнхийлөгч Цай Инь Вениэс ч илүү эрчтэй өрнүүлнэ гэсэн хүлээлт үүсгээд байгаа юм.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, АНУ зөвхөн урлаг соёл, худалдаа зэрэг албан бус харилцаандаа л Тайпейг дэмжих ёстой гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
TAIWAN UDAHGUI TUSGAAR ULS BOLO MANDAN BADRANA. FUCK OFF CHINA
Хариулах