Иран улс Иракийн Эрбиль хот руу пуужингаар харважээ. Довтолгооны зорилго нь улсад нь заналхийлсэн аюулыг устгах байсан гэж Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
“Бид тагнуулын шугамаар олон мэдээ баримт цуглуулсны эцэст дайснуудынхаа штабын байрлалыг тогтоож, түүндээ пуужингаар цохилт өгч устгасан” гэж тэрбээр онцолжээ.
Харин Иракийн тал Тегераны эл үйлдлийг тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдалд халдсан гэж үзэхээ илэрхийлжээ. Довтолгоонд өртсөн объект нь Эрбиль хотын энгийн иргэд оршин суудаг дүүрэг бөгөөд хохирогчдын дунд энгийн номхон иргэд байгаа гэж Иракийн тал мэдэгдэлдээ онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
185.56.211.58
Болж . Муусайн халтарууд бие биенээ хөнөөгөөд байж байг
Хариулах