Д.Трампын хүчингийн хэргийн шүүх хурал эхэллээ

Х.Батсайхан
2024/01/17

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Айовагийн сунгаанд ялсныхаа дараа шужуд Манхэттэн рүү нисэж, хуулийн байгууллагаас өөрт нь үүсгэсэн “Сэтгүүлч Жин Кэрроллыг хүчирхийлсэн” гэх хэргийн хоёрдугаар шатны шүү хуралд оролцжээ.

Энэ хэргийн эхний шатанд Жин Кэрролл ялж, таван сая  ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон бөгөөд энэ удаад нөхөн төлбөрийн хэмжээгээ 10 сая болгон нэмээд буй аж.

Elle сэтгүүлийн нийтлэлч, сэтгүүлч тэрбээр Дональд Трамп 1990-ээд онд өөрийг нь их дэлгүүрийн хувцас өмсдөг өрөөнд хүчиндсэн гэж нотолдог. Тодруулбал, “Д.Трамптай Нью-Йоркийн тансаг Bergdorf Goodman их дэлгүүрт таарахад ихэд танимхайрч, “Эмэгтэй хүнд зориулсан бэлэг хайж явна” гээд хувцас солих өрөөнд хамт орсон. Гэтэл Д.Трамп намайг эхлээд үнсэж, дараа нь хүчиндсэн” гэж ярьдаг аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.56.211.58
    2024/01/17

    Сумтай шуналтай хүүхэн бна даа

    Хариулах