Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коули Монголын эдийн засгийн форум, бүсчилсэн хөгжлийн чуулганд оролцохдоо дараах санааг илэрхийллээ.
Тэрбээр “Азийн хөгжлийн банк бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг маш олон оронд хэрэгжүүлдэг. Монгол Улсын тухайд, саяхан нэг том хөтөлбөр баталсан байгаа. Энэ хөтөлбөрт аймаг, орон нутгийн хөгжлийг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах асуудал багтсан. Мөн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн боломжуудыг аймгуудад өргөжүүлэх, Улаанбаатараас гадагш хөгжлийг дэмжих асуудал мөн орсон.
Хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулна гэдэгт үерийн далангаас эхлээд дэд бүтцийн асуудал ордог. Тэгэхээр аймаг, сумын төвд дэд бүтцийг сайжруулж, хүн амьдрахад таатай нөхцөлийг бий болгох чиглэлд ажиллана гэсэн үг. Түүнчлэн, зээлийн батлан даалтын чиглэлээр ажиллах нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдийн зээл авах бололцоог нэмж өгдөг. Зээл олдоцтой тохиолдолд иргэд заавал Улаанбаатар орж бизнес хийнэ гэхгүй. Манай хөтөлбөрт орсон бас нэг санаа бол бүс дотроо харилцаа холбоо сайтай болгохын тулд замын дэд бүтцийг сайжруулах, хилийн боомтуудыг хөгжүүлэх явдал юм. Ингэж байж бид бүс нутгуудыг хөгжүүлж, эдийн засгийн төвүүдийг бий болгож чадна. Мөн дэнд бүтцээс гадна бодлого боловсруулах, яланггуяа татвар бууруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд манай байгууллага цаашдаа энэ асуудал дээр Монголын төр засагтай хамтарч ажиллана” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна