В.Данилов-Данилян: Сэлэнгийн цутгал дээр монголчуудын барих УЦС Байгаль нуурын хувьд гамшиг болно

Х.Батсайхан
2024/02/19

Сэлэнгэ мөрөн, түүний цутгал дээр барихаар төлөвлөж буй манай УЦС-уудын талаар ОХУ-ын хэвлэлүүд дахиад бичээд эхэлжээ. Оросын ШУА-ийн гишүүн, Оросын ШУА-ийн Усны хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данилян “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа Монголын усан цахилгаан станц бол Байгаль нуурын хувьтд сүйрэл юм гэх сүржин үгсийг хэлжээ. Араас нь ОХУ Монголд эрчим хүч хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна гэхээ ч мартаагүй байна.

Тэрбээр ярилцлагадаа “Өнгөрсөн зууны 70-аад оны үед Зөвлөлтийн инженерүүд Монголд хэд хэдэн гидравлик барилгын зураг төслийг боловсруулж өгсөн байдаг. Гэхдээ, аз болоход тэр үед аль нь ч хэрэгжээгүй. Харин 2000-аад оноос Монголд аж үйлдвэрийн сэргэлт эхэлж, эдгээр төслүүдийг дурсаж эхэлсэн. Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр шууд усан сан барих (тэдгээр төслүүдийн гол нь) гэж байгаа. Зөвхөн усан цахилгаан станцаар зогсохгүй усалгаатай газар тариаланд ашиглахын тулд их хэмжээний ус авах хүсэлтэй байгаа нь манай бүх ус судлаач, Байгаль нуурын мэргэжилтнүүдийг түгшээж байна. Сэлэнгээс ус авчихаар Байгальд хангалттай ус орохгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэд бүх зургаан төслийг хэрэгжүүлснээр усны алдагдал улам их болно. Энэ бол Байгаль нуурын хувьд гамшиг” гэж ярьжээ. 

Манай улсын хувьд, ОХУ-тай 1995 он байгуулсан хил дамнаж урсдаг гол мөрний тухай хэлэлцээрийн дагуу Сэлэнгэ мөрөн дээр барих барилга байгууламжийн талаар харилцан мэдээлэх үүрэг хүлээсэн. Зөвхөн мэдээлэх буюу мэдэгдэх үүрэг болохоос, нэг, нэгнийхээ ажилд хаалт саад тавина гэсэн үг биш юм. 

Манайхан хэдэн жилийн өмнө Буриадад явж, мэдээллээ хангалттай сайн хүргэсэн. Эгийн голын усан цахилгаан станц төслийн удирдагч асан Д.Одхүү тэр үед ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  энэ талаар “Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог.  20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Сэтгүүлч “Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу” гэхэд Д.Одхүү “Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэж хариулж байв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.76.176
    2024/02/20

    Оросоос хараат амьдармаар бнаа Биднийг чимээгүй сорогч шүү дээ Бид газар нутагтаа яаж амьдрахаа эднээс айдаг цаг биш

    Хариулах
  • 103.57.95.144
    2024/02/20

    оросууд дандаа манай оронд ашиггүй талаас нь хардаг биз дээ тэгж ярих юм бол буриадуудыг хөөж гаргаад булааж авсан газар биз дээ

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/02/19

    Энэ у.ц.станцыг ямарч аргаар хамаагүй заавал хурдан барих ёстой...

    Хариулах
  • 103.10.23.120
    2024/02/19

    Согтуу Иван хол очиж хуц. Монгол газар нутаг уул улсаа яаж ашиглахаа согтуу Иванаар заалгахгүй.

    Хариулах
  • 202.126.88.98
    2024/02/19

    Хуцдаг хулгайч вэ. Орзууд ч орк доо. Новшнууд.

    Хариулах
  • 103.111.68.3
    2024/02/19

    1998 ОНД ЭДИЙН ЗАСАГЧ БАЯРХҮҮ ИОНСОНИК ГРУППИЙГ АХЛАЖ БАЙХДАА МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРААС 350 САЯ АМ ДОЛЛАР ЗЭЭЛЖ ЭГИЙН ГОЛ ДЭЭР ОДОО ЯРИАНЫ ГОЛ СЭДЭВ БОЛООД БАЙГАА УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХЯТАДУУДААР БАРИУЛАХ БАРАГ БҮХ ТОХИРОО, ТООЦООГ ХИЙГЭЭД ТЭР МӨНГӨНД МОНГОЛ УЛСААС БАТАЛГАА НЭХЭЖ БАЙХАД ТУХАЙН ҮЕД ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭНХСАЙХАН ЭНЭ ТӨСЛИЙГ ЗОГСООГООД ЧЕХИЙН КОМПАНИ ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛСОН ГЭСЭН ТЭГЭЭД ТЭРЭНЧ БҮТЭЭГҮЙ ЭНХСАЙХАН ИНГЭЖ Л МОНГОЛЫГ ХОРЛОСОН ХҮН ДЭЭ.ТЭР ҮЕД ОРОС ОРОН ДОТРОО БУЖИГНААНТАЙ ЭДИЙН ЗАСАГ НЬ СУЛ ДОРОЙ БАЙСАН БИД ЗОРИГЛООД ХИЙСЭН БОЛ ОРОСУУД ӨНӨӨГИЙНХ ШИГ ҮГҮЙСГЭЖ ЧАДАХААРГҮЙ Л БАЙСАН ДАА.ДААНЧ ЭНХСАЙХАНЫ ХОРТ ЯВУУЛГА ЭНЭ БҮГДИЙГ ЗОГСООСОН.

    Хариулах