Гадаад худалдаа 388,9 сая ам.долларын ашигтай гарчээ

Х.Батсайхан
22 цаг 47 минутын өмнө

2024 оны нэгдүгээр сард Монгол Улсын экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 936 сая ам.долларт хүрч, тэнцэл 388.9 сая ам.долларын ашигтай гарчээ.  Нийт 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Экспорт өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллараар өсөхөд нүүрс 240.5 сая ам.доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам. доллар,төмрийн хүдэр, баяжмал 21.3сая ам. доллар оортус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллараар өсөхөд суудлын автомашин 60.1 сая ам.доллар, авто бензин 32.2 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна