Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ачит ихт” ХХК-ийг өмнөх жилүүдийн ногдол ашгаасаа 34 хувиар тооцон “Эрдэнэт” УБҮ-т төлөх, одоо ашиглаж байгаа овоолгыг “Эрдэнэт” УБҮ-ийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан билээ. Бид энэ асуудлаар УУХҮ-ийн дэд сайд Б.Уянгаас тодрууллаа.
Тэрбээр “Исэлдсэн, бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглах асуудал 2010 онооос яригдсан байдаг. Ингээд яригдаж явсаар 2014 онд үйлдвэр ашглалтад орсон. Үүнээс өмнө 2013 онд “Эрдэнэт” УБҮ-ээс яг энэ асуудлаар Ажлын хэсэг гаргасан. Яагаад гэвэл, “Эрдэнэт” УБҮ, “Ачит ихт” ХХК-ийн хооронд байгуулсан анхны гэрээнд Эрдэнэт УБҮ 34 хувийг эзэмшинэ гэсэн заалт орчихсон байсан. Энэ ажлын хэсэг ажиллаад 2014 оны нэгдүгээр сард “Эрсдэлтэй байна. Эрсдэлтэй төсөл учраас “Эрдэнэт УБҮ” заавал 34 хувь эзэмших шаардлагагүй” гэсэн дүгнэлт гарчихаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт анхны гэрээнээсээ “34 хувь эзэмших” заалтыг нь авч хаяад, “Борлуулалтынхаа орлогын 0,5 хувийг Эрдэнэт УБҮ-т өгнө” гэсэн заалт болж орсон. Энэ нь дараа жил нь нэг хувь, тэрний дараа жил хоёр хувь гэх мэтээр хувь хэмжээ нь өсөж явсан байгаа юм л даа.
“Төсөл нь гэрээ байгуулж байх үед “Эрдэнэт” УБҮ-т ашиггүй, одоо ашигтай болсон” гэдэг байр суурийн тухайд, үйлдвэр өмнө нь “Эрдмин” үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, катодын зэс гаргаж байсан. Анхных биш гэсэн үг. Тэгээд ч хувийн хэвшил ашиггүй юм руу орж ирэхгүй. Тиймээс бодлогшын түвшинд маш сайн харгалзаж үзэх ёстой байсан.
“Ачит ихт”-ээс сөрөг тавьж байгаа мэдээлэл нь юу вэ гэхээр, манай салбарын мундаг мэргэжилтнүүдээр “Ер нь энэ SXEW /Solvent extraction and electrowinning/ технологи нь зөв юм. Үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэдэг байр суурь илэрхийлүүлэх байдлаар Засгийн газар руу хандаж байна. Засгийн газар бол “Эрдэнэт” УБҮ 34 хувь эзэмших байснаа яагад больчихов, энд алдагдсан боломж байгаад байна” гэдэгт байдлаар асуудпалд хандаж байгаа шүү.
Зэсийн уурхайтай Чили зэрэг орны жишээг харахад орд эзэмшигч нь өөрөө исэлдсэн, бага агууламжтай хүдрийн овоолгоо тусад нь үүсгэж байгаад өөрөө ашиглаж авч явдаг жишигтэй. "Эрдэнэт" ч энэ жишгээр явахаар 2022 онд үүсмэл ордын нөөц батлуулж, 2023 онд үйлдвэрийн ТЭЗҮ-ээ батлуулсан байгаа” гэсэн байр суурь илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.43
ene ohin haanaas garch ireed bas said boltsorvoo ? ded saidiin oron too n ugtaa chiheesnii oron too boljee .
Хариулах202.9.40.240
Анхнаасаа Эрдэнэтэд 34% өгнө гэж гэрээнд заагаагүй юм байна. Төслийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцохдоо Эрдмин ч бас л тэгж бодолцоогүй биз. Гэтэл өмнөх жилүүдийн 34% нөхөж авна гэж буй нь хөрөнгө оруулалтыг дэмжих зарчмаасаа ухарч байна л даа. Үүнийг шинэлэг сэтгэлгээтэй гэж тооцогддог дэд сайд ярьж буй нь бүр ч хачирхалтай...
Хариулах