БНХАУ Өвөрмонголын өөртөө засах мужид очиж ажиллах хятад хэлний болон хятад хэлээр хичээл заах багш нарыг бүртгэж эхэлжээ. Энэ нь тус мужид монгол хэлний хэрэглээг багасгах бодлоготой нь холбоотой гэж https://www.rfa.org/ цахим хуудаст энэ талаар мэдээллээ.
Мэдээлэлд өгүүлснээр, бүртгэл Бүх хятад даяар явагдаж байгаа бөгөөд ихэвчлэн багш мэргэжлээр шинээр төгсөгчдөд хандаж байгаа гэнэ. Тэдэнд ӨМӨЗО-д очиж ажиллахад нь таатай нөхцөл бүрдүүлэх нэмэлт хангамжийг санал болгож байгаа аж.
Хилийн чанад дахь идэвхитнүүдийн илэрхийлж байгаа байр сууринаас үзвэл, Бээжин Өвөрмонголын өөртөө засах мужид монгол хэлний хэрэглээг багасгах бодлогоо улам чангалах магадлалтай гэнэ. ӨМӨЗО-ы бага, дунд сургуулиудад өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн монгол хэлээр хичээл заахаа больсон аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.218
ийм л бнадаа .хятадыг өвөрмонголыг магтаад байгаа нөхдөд хандахад хэл нь аажмаар устахад хичнээн хөгжилтэй байгаад ч яанам бил ээ
Хариулах