Монголчууд паралимпоос анхны эмэгтэй аваргаа өлгийдөн авлаа. Манай тамирчин У.Сүрэнжав наймдугаар сарын 30-нд таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм.
Бид түүний аав Д.Уламбаяртай холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Д.Уламбаяр: Охин минь олимпын алтан медаль авахад ёстой үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Миний охин 11 дүгээр ангиасаа эхэлж хичээллэж эхэлсэн. Ерөөсөө л өөрийнх нь хүсэл зорилго байсан. Олон жил явлаа даа миний охин. Ялчихаар нь ийм сайхан охин төрүүлсэнд л баярлаж байлаа. Өөр хэлэх үг олдохгүй л байна. Мундаг байна. Монгол даяараа л сайхан баярлаж байна.
Охиндоо сэтгэл зүйн бэлтгэл сайтай байгаарай л гэж захисан даа. Зоригтой хийморьтой байгаарай л гэж хэлсэн.
Охин нь хэр сэтгэлийн хаттай, зоригтой вэ?
-Өө тэр тал дээр ярих юм байхгүй ээ. Мундаг. Угаасаа ч өөрөө эршүүд. Нэг зүйлийг хийвэл дуустал нь хийдэг. Ард нь гартал хийдэг. Ажил хийсэн ч ард нь гарч байж л дуусгадаг.
Тухайн үед охиноороо хэр их бахархав?
Маш их бахархсан. Ах дүү нар янзын баяртай байна. Манайхаар ирж очоод, нааш цаашаа яваад л байж байна. Охиндоо хайртай шүү. Сайхан дэлхийн медаль авсан, олимпын аварга болсон охиндоо баярлалаа гэж хэлье дээ. Ард түмэндээ бүгдэд нь баярлалаа. Миний охиныг дэмжсэнд баярлалаа.
Танд баярлалаа. Бидэнтэй холбогдож сэтгэгдлээ хуваалцсанд.
За баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.160
Баяр хүргэе.
Хариулах