Сэтгүүлч А.Ундрахбаяр, О.Батханд Ж.Баттуул нар АН-аас дэвшинэ

С.Гандэлгэр
2024/09/03

Өчигдөр /2024.09.02/ Нийслэлийн Ардчилсан нам хуралдаж тун удахгүй болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодрууллаа. 

НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчдийнхээ талаар Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Салбар бүрийн мэргэжлийн төлөөллөө НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр илгээж байна" гэсэн юм. 

Тэгвэл АН-ыг төлөөлөх 45 нэр дэвшигч дунд хэвлэл мэдээллийн салбарын гурван ч төлөөлөл нэр дэвшихээр болсон байна. Тодруулбал АН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан А.Ундрахбаяр, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд, "Цензургүй" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн сэтгүүлч Ж.Баттуул нар 2024 оны НИТХ-ын сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн оролцох нь ээ. 

А.Ундрахбаярын хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэгдүгээр тойрогт буюу БГД-т,

Ж.Баттуулын хувьд хоёрдугаар тойрогт буюу БЗД-т,

О.Батхандын хувьд гуравдугаар тойрогт буюу БЗД-т нэр дэвших эрхээ аваад байгаа юм. 

Тэдний хувьд гурвуулаа хэвлэл мэдээлэл, нйигэм,салбарт олон жил ажилласан туршлагатай. Нийгэмд тулгамдсан асуудлуудын шийдлийг хайж, болохгүй зүйлсийг шүүмжилж, олон чухал сэдвүүдийг хөндөж байсан сэтгүүлчид билээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.9
    2024/09/05

    хэсэг бөх сонгосон одоо шүлсээ үсчүүлж мэдрэл юм ярьсан сэтгүүлч сонгохуу

    Хариулах
  • 103.168.34.36
    2024/09/03

    Ардчилсан намд сэтгүүлчээс өөр мэдлэг боловсролтой боловсон хүчин, эрчүүд байдаггүй юм уу

    Хариулах
    • 202.9.40.213
      2024/09/03

      Хүйсээр ялгаварласан хэвээр

  • 139.5.219.31
    2024/09/03

    Хүүхнүүдээс өөр хүн олдохгүй нь үү

    Хариулах
    • 202.9.40.213
      2024/09/03

      Хүүхэн хүн биш үү?