ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ойрмогхон Монгол Улсад айлчилсан билээ. Албан ёсоор бол Халх голын дайны 85 жилийн ойд оролцох зорилготой гэх энэ айлалын өөр бусад зорилгын талаар "Олон улсын эрх зүйн хэм хэмжээг эвдэх зорилготой", "ОУЭШ-ийн үйл ажиллагаа бат бөх биш гэдгийг харуулахын тулд" гэхчлэн субъектив дүгнэлтүүд ч дэвшүүлж буй. Тэгвэл Германы "Der Spiegel" сэтгүүлд В.Путиныг Монголд бөөтэй уулзаж, цөмийн зэвсэг хэрэглэх адислал авсан байж магадгүй гэсэн утгатай мэдээлэл нийтлэгджээ.
Мэдээлэлд "В.Путин Монголд бөө нартай уулзаж, цөмийн зэвсэг хэрэглэх асуудлаар зөвлөгөө авсан" гэдэг яриа Москвад тархаж байна. "Дождь" телесувгийн Ерөнхий редактор асан Михайл Зыгарь энэ талаар ярьсан байна" гээд ярьсан зүйлийнх нь талаар бичжээ.
Михайль Зыгарийн ярьснаар бол, В.Путин нь цөмийн зэвсмэг хэрэглэх явдал зайлшгүй гэдгийг ойлгож байгаа ч энэ тохиолдолд тэнгэрийн хилэнг хөдөлгөнө гэж айж байгаа учраас энэ тал дээр дэмжлэг авахаар Монголд айлчилж, бөө нартай уулзсан байж магадгүй гэсэн байна. В.Путин Тувад очиж, залгуулаад Монголд ирсэн нь бөөтэй холбоотой таамаглалыг нь бодитжуулж байгаа гэж тэр дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Михайл Зыгарь энэхүү яриагаа бүрэн батлаагүй, цэвэр таамаглал дэвшүүлсэн ч барууны хэвлэлүүд "сэвсэн" бололтой.
Гэхдээ Михайл Зыгарийн хэлснээр, В.Путин бөөгийн шашинд итгэсэн нь үнэн бөгөөд анх бөөтэй уулзуулсан хүн нь БХЯ-ны сайд С.Шойгу аж. Тэд 2000-аад оноос эхлээд Тува руу хувийн аялал зохион байгуулж бөөтэй уулзаж байсан бөгөөд Украинд цэрэг оруулах асуудлыг ч бөөтэй зөвлөсөн гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
112.72.15.198
фасевоокоор юмжирийн ангийн нөхөд өдрийн тэмдэглэл шиг зай завсаргүй тэмдэглэл бичнэ тэдний үгэнд бүү ор
Хариулах122.201.31.212
Путин тэгээл монгол бөөгийн өмнө суучихсан би Укрианы лаларуудыг цөмийн зэвсгээр чаавал яах бол гэж асуугаал нөгөөх нь хариулаал мөн гоё шаах юмаа.Аугаа их Юмжирдуламтай уулзсан юм уу? ха ха ингэж донгосохоо боливол яасан юм
Хариулах202.131.233.190
Нэр жилээ хэлчихвэл амьдралыг чинь хүүрнэн өгүүлж чадахаар хүчтэй бөө Монголд хэд хэд байгаа шүү
59.153.112.194
Юу яриад байгаа лалрууд вэ. Манай ерөнхийлөгч бөө болчихсон хэрэг үү. Магадгүй шүү!
Хариулах