Ч.Батзориг: БЗД-ийн 157, 133 сургуулиудын чиглэлд нэмэлтээр 2 автобус гаргалаа

Х.Есү
2024/09/20

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг сургуулийн автобус болоод БЗД-ийн 26-р хороонд баригдаж байгаа шинэ сургуулийн талаарх мэдээлэл өглөө.  

Тэрбээр “ БЗД-ийн 26 болон 36-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын 157-р сургуулиас 133-р сургууль чиглэлд явах 2 автобусыг нэмэлтээр гаргалаа. Өнөөдрөөс /2024.09.20/ хүүхдүүд шинэ автобусаар зорчиж эхэлсэн” гэлээ.  

Мөн БЗД-ийн 26 хороо нь 40 мянга гаруй оршин суугчтай. Хүн амын нягтрал их хороо юм.  Гэвч энэ бүсэд нэг ч улсын сургууль байдаггүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын санаачилгаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай иж бүрэн комплекс сургуулийн газар чөлөөлөлтийн ажлыг бид хийсэн.  Одоогоор барилгын ажил 90 гаруй хувьтай байна. Уг шинэ сургуулийн барилгын халаалтыг 10-р сарын 15-нд өгч,  11 сард тохижилт, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. 2-р улиралд сурагчдыг хүлээн авах бэлтгэлийг хангуулж байна гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна