“Шунхлай” групп Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгч боллоо

Т.Отгонсувд
Өчигдөр 12 цаг 57 минут

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд 11 хоног үлдээд байна.

Энэ шинэ улирлаас эхлэн Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” групп ажиллахаар болж, багийн нэрийг “SG Apes” хэмээн өөрчиллөө. 

Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Шунхлай” группийн харьяа “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтел” ХХК, “Дижитал Концепт” ХХК буюу GS25  байгууллагууд “Apes” багтай хамтран ажиллаж, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн спорт, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж ирсэн.

Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, спортын менежмент, маркетинг, багийн дасгалжуулалт, бэлтгэлийн арга барил зэргийг шинэ түвшинд хүргэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх академи байгуулах зэрэг олон ажлыг хийж, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм. 

Мөн сагсан бөмбөгөөр дамжуулан залуучууд, гэр бүл, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

 “SG Apes” Багийн ахлагч М.Өлзий-Орших багийнхаа шинэ хамтын ажиллагааны талаар “Бидэнд итгэж хөрөнгө оруулсан Шунхлай групптээ талархаж байна. Багийн спорт бол зардал их. Хөрөнгө оруулагч, спонсор, хамтрагчид найдвартай сайн байж гэмээнэ багийн тамирчид санаа зовох зүйлгүй, сэтгэл санаа тогтвортой байж амжилт гаргадаг. Бид өмнөх улиралд хүчтэй өрсөлдөгч байсан. Шинэ улиралд илүү хичээн, дэмжигчид хийгээд хамтрагчдынхаа итгэлийг алдахгүйн төлөө сайн тоглож, АВАРГЫН алдар луу тэмүүлнэ ”хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

 Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шинэ улиралд “SG Apes” баг шинэ өнгө төрх, шинэ менежменттэйгээр өрсөлдөхөд бэлэн болж байна.

 Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө хамтдаа!

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна