​ BTS-ийн Жимин албаа сайн хааж, цол авчээ

Zuv.mn
2024/10/08

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жиминий цэргийн алба хааж байгаа зураг өчигдөр цахим орчинд тавигдлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд албаа сайн хааж, бусдаасаа ялгарсан тул цол авч, дарга нарынхаа магтаалыг хүртсэн шилдэг цэрэг болжээ.

Чимин саяхан шүтэн бишрэгчдэдээ хандаж бичсэн захидалдаа "Армид заримдаа цаг хугацаа удаан өнгөрч байх шиг санагддаг. Гэхдээ Жонгук байгаа болохоор гайгүй ээ. Тэр ч бас алба хааж, завгүй байдаг. Бид хамтлагийн гишүүдтэйгээ дундын утсаар холбогддог" гэж бичиж байв.  

Жимин Жонгук хоёр Явган цэргийн тавдугаар дивизийн артиллерийн бригадад алба хааж байгаа бөгөөд 2025 оны зургадугаар сарын 11-нд халагдах юм. 

Сануулахад, BTS-ийн гишүүдийн ихэнх нь одоо цэргийн алба хааж байгаа ч албаа хааж дуусаад хамтдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.167
    2024/10/08

    yun surtei ym nas n bolson bol albaa haah n huuli , manaih shig ar uvuriin haalga gej yu bhv. bitgii ingej demiirch bai !

    Хариулах