Эгийн голын УЦС баригдах эсэхийг эрдэмтэд шийднэ

Х.Батсайхан
2024/10/11

Монгол Улс Эгийн голын УЦС төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах шинжлэх ухааны судалгааны багийг ОХУ-тай хамтран байгуулахаар тохирчээ.

"Монгол Улс энэ төслийг хэрэгжүүлэхээр олон жил ажиллаж байгаа. Одоо ажил хэрэг болгож болох эсэхийг эрдэмтэд шийдэхээр болж байна" гэж ОХУ-ын Байгаль орчны яамны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. 

"Бид мэдээж, эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Өнгөрсөн хугацаанд энэ талаар маш их яригдаж, анхаарлын төвд байсан ч төрийн алба хаагчид л оролцож байлаа. Тиймээс бид шинжлэх ухаанчаар хандах ОХУ-ын саналыг хүлээн авч, станц барьж болох эсэхийг шийдүүлэхээр эрдэмтдэд хандаж байна" гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлснийг энэ талаар мэдээлсэн https://asiais.ru/  цахим хуудаст бичжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.