Сахарын цөлд үер болж, олон хүний амь үрэгдлээ

Х.Батсайхан
2024/10/14

Дэлхийн хамгийн хуурай, халуун газруудын нэг болох Сахарын цөлд үер буусан ховор үзэгдэл хэд хоногийн өмнө болжээ. Морокко, Алжирын нутгийн дайрч өнгөрсөн догшин хар салхи, ширүүн борооны улмаас ийнхүү үер буусан бөгөөд байгалийн энэ төрлийн гамшиг сүүлийн 50 жилд болж байгаагүй гэж цаг уурчид онцолж байна. 

Үер тус бүсийн оршин суугчдын газар тариалан эрхлэх боломжтой газруудыг нэрвэснээс эдийн засгийн хохирол дагуулснаас гадна 20 орчим хүний амь нас үрэгдсэн байна. Үерт өртсөн газруудын зарим нь өнгөрсөн жил хүчтэй газар хөдлөлийн гамшигт нэрвэгдсэн байсан нь иргэдийн аж амьдралд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар зарим эх сурвалжийн мэдээлэлд онцолсон байна.    

"Africanews"-ийн мэдээлэлд дурдсанаар, Гамшгийн бүс нутагт олон тооны усан сан үүссэн бөгөөд энэ нь агаарт ууршиж, улмаар өөр бүс нутагт үер болон буух магадлалыг ихэсгэж байгаа аж. Гэхдээ, олон хүний амь нас үрэгдсэнээс бусдаар, үер нь тус бүс нутгийн иргэдийн амьдралд сайнаар нөлөөлнө гэсэн мэдээлэл ч байна. Учир нь, Сахар дэлхийн хамгийн хуурайшилтай бүс байтал дээр нь нэмээд сүүлийн зургаан жилийн турш ган гачиг болж байсан юм байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.