Европын холбоо сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад буцалтгүй тусламж олгохоор болжээ. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг санхүүжүүлэх чиглэлээр олгох 79.7 сая еврогийн тусламжийнхаа нэг хэсэг болох Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугам барих 8,4 сая евро буюу 9,2 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар өгөхөөр болсон байна. Шийдвэр өчигдөр гарчээ.
Энэ мөнгөөр Чойр-Сайншандын хооронд 220 км үргэлжлэх 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр, Сайншандад тус бүр нэг дэд станц барих юм. Төслийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлж, 2027 онд эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, бүс нутагт баригдаж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарсан бүтээгдэхүүнийг дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна