-БНХАУ 2024 оны эхний хагаст 41 гигаватт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төсөл шинээр эхлүүлээд байна-
БНХАУ-д эрчим хүчний дутагдалтай хэвээр байгаа тул нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслүүдийг үргэлжлүүлэн дэмжихээр болжээ. Тодруулбал, нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцын тоо, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж эхэлсэн байна.
БНХАУ 2007-2020 оны хооронд нүүрсээр ажилладаг олон цахилгаан дулааны станцуудыг хаасан юм. Харин 2021 оны сүүлээр Бээжинд болсон эрчим хүчний форум дээр дээрх алхмуудаа эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тооцоогүй, буруу алхам байж гэж дүгнээд эх үүсвэрийнхээ тоог үргэлжлүүлэн нэмэхээр болсон байдаг.
Энэхүү шийдвэрийг түүхэн гэж дүгнэх боломжтой бөгөөд учир юун гэвэл, энэ дүгнэлттэй холбоотойгоор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйл ажиллагааг сэргээж, нэмэж барих ажлууд эхэлсэн бөгөөд энэ ажил одоо ч үргэлжилж байгаа нь эрчим хүчний нүүрсний зах зээл ойрын 40 жилдээ баталгаатай гэж дүгнэх үндэслэл болж байгаа юм.
БНХАУ 2024 оны эхний хагаст 41 гигаватт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төсөл шинээр эхлүүлжээ. Энэ нь энэ оны эхний хагаст дэлхийн хэмжээнд эхлүүлсэн төслүүдийн /нүүрсээр ажилладаг/ 90 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ ондоо багтаад 80 гигаваттын хүчин чадал гаргах төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар "Гуардиан" мэдээлсэн байна.
Дашрамд дурьдахад, энэ цахилгаан станцуудын байршил нь манай Таван толгойн уурхайтай маш ойрхон байрлаж буй.
Байгаль орчны чиглэлээр ажилладаг "Грийнпийс" байгууллага БНХАУ энэ онд хэдий 80 гигаваттын төсөл эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч энэ нь өмнөх хоёр жилд эхлүүлсэн төслүүдийн хажууд бага тоо гэсэн үзүүлэлтийг шинээр сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ энэ жил анх удаа нүүрсээр ажилладаг станцын эх үүсвэрийн хамжээнээс давсан гэсэн баримт дурдаж байгаа ч нүүрс мөддөө хэрэглээнээс гарахгүй нь тодорхой байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ashgui dee
Хариулах