Г.Дамдинням: Нийгмийн даатгалын хэдэн зуун тэрбум төгрөг залгисан банкуудыг "зомби" байдлаас нь гаргая

Х.Батсайхан
2024/10/17

УИХ-ын чуулганаар Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Нийгмийн даатгалын хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад залгичихсан банкуудыг зомби байдлаас нь гаргая аа. Үхүүлбэл үхүүлээд, амьдруулбал амьдруулаад нэг тийш нь болгож дуусгамаар байна. Тэгэхгүй бол энэ арай хэтэрлээ. Хэчнээн ч жил, юу нь ч мэдэгдэхгүй баахан ассетуудтай. Баахан юм аваад баахан зээл өгчихсөн. 

Танайхаас бүрэн эрхт төлөөлөгч очихоор зах зээлийн үнээр нь зарж чаддаггүй. Хямдруулаад зарахаар шоронд орчих гээд байдаг. Шүүхийн шийдвэр дээр байлгаад байхаар жилээс жилд үнэ нь унаад байдаг. Хадгаламж эзэмшигчид, ард иргэдээс хураасан татварын мөнгийг буцаагаад гаргаж авах гэхээр үнэ нь унаад, төсөв дээр буцаад л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр, энэ актив удирдлагын чиглэлээр Монголбанк бодлогоо чангатгаж ажилламаар байна. 

Тэрнээс гадна, банкуудын эздийг зарлаач. Хэн эзэмшдэг юм бэ. Хэзээ, хэдий хэмжээний мөнгө авчихсан юм бэ. Тэрийг гаргаад тавьчихаач. Банкны хуулийг танайх хэрэгжүүлэх үүрэгтэй шүү дээ. " гэв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.25.246
    2024/10/18

    Маш зөв санал байна. Залуучууд та нараас л шударга, зоиргтой шийдлүүдийг хүлээж дахин сонгосон байх шүү.

    Хариулах