Монголд бага оврын цахилгаан станц барих гэрээг ирэх жил ОХУ-тай байгуулж магадгүй

Х.Батсайхан
7 цаг 58 минутын өмнө

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Шинэ Хархорум”хотын ойролцоо бага чадлын атомын цахилгаан станц барих гэрээг 2025 оны эхний хагаст багтаан байгуулж магадгүй байгаа талаар өгүүлжээ.  

Хэлэлцээр өдгөө үргэлжилж байгаа гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр талууд шинээр барихаар төлөвлөж буй Шинэ Хархорум хотын ойролцоо бага чадлын атомын цахилгаан станц байгуулах боломжийн талаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрсэн гэнэ. Гэрээ байгуулсан тохиолдолд бүтээн байгуулалтыг хоёр жилийн дотор дуусгах бөгөөд хүчин чадлын хувьд 330 МВт хавьцаа байх гэнэ. 

"Талууд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулахаар тохиролцсон. Ирэх оны эхний хагаст гарын үсэг зурна гэж найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.176
    6 цагийн өмнө

    Атом бол ирээдүй шүү

    Хариулах