Улс орон даяар намрын ургац хураалтын ажил үргэлжилж байна. 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Ургац хураалтын тоон мэдээллийг энэ сарын 19-ний байдлаар танилцуулж байна.
Намрын ургац хураалтын явц /Х.19-ний байдлаар/
Үр тариа
405.3 мянган тонн /397.6 мянган тонн улаан буудай/
Төмс
239.1 мянган тонн
Хүнсний ногоо
221.2 мянган тонн
Тэжээлийн ургамал
160.7 мянган тонн
Тосны ургамал
560 мянган тонн
Хураасан ургацын хэмжээг өмнөх онтой харьцуулахад улаанбуудайн хэмжээ 12.6 хувь буурсан бол тосны ургамал 1.3 хувь, төмс 33.3 хувь, хүнсний ногоо 14.0 хувиар нэмэгдсэн байна.
Улаан буудайн ургацаас гурилын найман үйлдвэрт 134.92 мянган тонн, улсын стратегийн нөөцөд зориулж “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 38.2 мянган тонн буюу 173.16 мянган тонныг нийлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.235
Тосны ургамал 560 мянган тонн юм уж????
Хариулах