-Хууль сахиулах байгууллага батлагдсан ормативаасаа 9000 орон тоогоор дутуу ажиллаж байна-
Төсвийн ажлын хэсэг 2025 оны төсвөөс хууль сахиулах байгууллагад ирэх жил зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байсан орон тоог 100 хувь хасжээ. Нийт 1000 гаруй орон тоог хассан гэж өчигдөр Х.Баасанжаргал гишүүн чуулган дээр хэлснийг өнөөдрийн хуралдаан дээр Хууль зүйн сайд О.Алтангэрэл батлав.
Хууль сахиулах байгууллага дутуу байгаа орон тоогоо нөхөх зорилгоор зайлшгүй шаардлагатай ажлын байрууд дээр ирэх жил орон тоогоо 1000 гаруй хүнээр нэмэгдүүлэхээр байсныг Ажлын хэсэг 100 хувь хасжээ.
Салбарын сайд, УИХ-ын хуульч гишүүд энэ асуудал дээр анхаарч ажилласнаар нэмэгдэх орон тооныхоо 50 хувийг авч үлдсэн аж.
Хууль сахиулах байгууллага байнгын ажиллах хүчний дутагдалтай, цагдаагийн байгууллага батлагдсан нормативаасаа 7000 алба хаагч дутуу, бусад байгууллага 2000 алба хаагч дутуу ажиллаж, салбараа авч явдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна