Гал түймрийн гамшигт нэрвэгдээд буй Лос Анжелес хотод дэлхийн кино урлагийн төв гэж хэлж болох Холливуд байдаг гэдэг утгаараа урлагийн одод их амьдардаг, тансаг хувийн байшин, эдлэн газрууд олонтой. Тэгвэл түймрийн гамшигт Холливудын оддын тансаг харшууд олноороо өртөж байгаа талаар ВВС мэдээлжээ.
Орон гэрээ түймэрт алдсан оддын тоонд Энтони Хопкинс, Адам Броди, дуучин Пэрис Хилтон нарын том нэрс байна.
Жүжигчин Анна Фарис орон гэрээ алджээ. Тэрбээр 2000-аад онд гарч байсан "Аймшгийн кино" гурван цувралд тоглон алдаршиж байв.
Хараахан орон гэрээ түймэрдүүлээгүй ч Пэсифик Пэлисэйдст орд харштай оддын жагсаалтад найруулагч Стивен Спилберг, жүжигчин Том Хэнкс, Адам Сэндлер, Женнифер Энистон, Брэдли Купер нар байгаа бол Бен Аффлек («Ухаалаг Уилл Хантинг», «„Арго" ажиллагаа»), Марк Хэмилл, дуучин Мэнди Мур нар орон гэрээ орхин дүрвэжээ.
Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн түймрийн улмаас одоогоор 2000 гаруй барилга байгууламж шатсан гэсэн тооцоо байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, удаагийн түймэр Лос Анжелесийн түүхэнд хамгийн их хохиролтой гэж бичигдэх нь тодорхой болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.148
Харамсмаар зүйл.Хайран хөдөлмөр бүтээн байгуулалт.Манай Богд уул тойрсон хауснууд бүгд л ганц түймэрт л ийм болно.
Хариулах59.153.86.90
Тэгвэл сайхан л байна