Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодын араас бусад боомтуудын хил холболтыг зэрэг холбох ажлыг БНХАУ-ын талтай тохирсон

С.Гандэлгэр
7 цаг 11 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж, Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболттой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. 

Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: "УИХ-аас БНХАУ-ын талтай гэрээ зурахдаа Ганцмод-Гашуунсухайт боомтын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг хамтад нь ярьж, зэрэг холбох асуудал дээр анхаарах ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тус агуулгыг урд хөрштэйгөө ярилцаж, тохиролцоод гэрээнд оруулсан. 

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Чайна энержи"-гийн сонгосон компанитай хийх үү эсвэл сонгон шалгаруулалтаар өөр компанитай хийх үү гэдгийг урд хөрштэйгөө хэлэлцэнэ. Учир нь Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгуулалт, байгууламж учраас нэг компани хийх нь ач холбогдолтой байдаг. Гэсэн ч бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртөг бууруулах хүсэлтийг тавьж байгаа." гэлээ. 

Гашуунсухайт-Ганцмодын араас бусад боомтуудыг ч нэгэн зэрэг холбох талаар гэрээнд тусгалаа




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна