Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ганцмод-Гашуунсухайт боомтын талаар хэлэлцлээ. Энэ талаар Аж үйлдвэр, эдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ганцмод-Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-аар соёрхон батлуулах шийдвэр гарлаа.
Энэ шийдвэр нь шууд болон дам утгаараа маш олон эерэг нөлөөллийг бий болгоно. Нүүрсний үнэ унаж, улсын төсөвт олох орлого нь тасалдах эрсдэлтэй энэ цаг үед уг шийдвэр нь их чухал юм.
Хэлэлцээрийг соёрхон батлуулж компани хоорондын гэрээ хийснээр "China Energy" компанид нэмж 5 сая тонн коксжих болон бусад нүүрсийг борлуулах боломж бүрдэнэ.
Хил холболтын төмөр замын асуудал нь ганцхан Ганцмод-Гашуунсухайт биш Ханги мандал, Шивээ хүрэн сэхээ, Бичигт зүүн хатавч цаашлаад гурван улсын хооронд баригдах төмөр замын асуудлууд шийдэгдэнэ.
БНХАУ-тай хийх зогсонги байдалд орсон дараагийн төслүүдийг хөдөлгөх боломж бүрдсэн шийдвэр гарсан байна.
Монголчуудын хэлдгээр "Салхин дор байгаа айлтайгаа мууддаггүй ээ" гэж үүнтэй адил хөрш орон болох БНХАУ-тай хийх дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх нэгэн том төсөл хэрэгжиж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна