ЧАНСАА: У.ав О.Хангай тэргүүлж, у.з М.Лхагвагэрэл удаалж байна

Х.Батсайхан
7 цаг 3 минутын өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргаснаа албан ёсны хуудастаа танилцуулжээ. Чансааг өнгөрсөн амралтын өдөр болсон Завхан аймгийн Идэр сумын харъяат, улсын арслан М.Лхагваагийн нэрэмжит барилдаанд үзүүр булаасан Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын аварга Оргихын Хангай 8500 оноотой тасархай тэргүүлж, Завхан аймгийн Яруу сумын харъяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 7950 оноотой удаалж явна. Гуравдугаарт Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат улсын начин Энхтүвшингийн Батмагнай 7100 оноогоор оржээ. 

М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож чансаагаа огцом нэмж 6600 оноотой тавдугаарт орж ирсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна