Х.Бат-Ялалт: Эрх мэдэлтнүүд үйлдсэн гэмт хэргээ хамгаалахын тулд өөрийн хүнээ хуулийн байгууллагад томилдог

Х.Есү
6 цаг 47 минутын өмнө

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр ард түмний хяналтын хороо байгуулах асуудлыг хөндөн ярив. 


Х.Бат-Ялалт:  "Эрх мэдлээ алдахаас айсан хулгайч, луйварчдын бүлэг хууль, шүүхийн байгууллагыг худалдаж аваад өөрсдийгөө хамгаалуулаад байна. 

Прокурорын байгууллага өнөөдөр үндсэн хуулиар хүлээсэ н үүргээрээ хяналт тавих чиг үүрэгтэй. Харамсалтай нь бодит байдал дээр шийдвэр гаргагч болоод хувирчихсан. Өмгөөлөгч нар маань авлига хээл хахуульд зуучлагч болж хувирсан. Ийм л эмгэнэлтэй дүр зураг ажиглагдаад байна шүү дээ. 

Аливаа зүйлээс ашиг олох зорилготой шунахай сэдэлтэй хүмүүс улс төрийн нам гэдэг халхавчаар эрх мэдэлд очоод, төсөв хөрөнгөөс хулгайлах боломжтой мэдээллүүдийг олж аваад, гэмт хэрэг үйлдэж байна. Эргээд өөрсдийн үйлдсэн гэм хэргийг хамгаалахын тулд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг хууль хяналтын байгуулагад томилж байна. 

Энэ чинь өөрөө гэмт бүлэглэл шүү дээ. Энэ байдлыг таслан зогсоох ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна