Японд жил бүр болдог Тур де Кумано олон өдрийн уралдааны өмнө, тус тэмцээний сорилго маягаар зохиогддог “Wakayama castle criterium 2025” 30 км-ийн тойргийн уралдаан өнөөдөр боллоо.
Уралдаанд “Тур де Кумано 2025” олон өдрийн уралдаанд өрсөлдөх 19 багийн 106 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Тайландын “Roojai insurance” багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр “Идэвхитэй дугуйчин”-аар тодорчээ.
Манай тамирчин уралдаанд 0:40'39 үзүүлэлтээр 78 дугаар байрт орсон байна. Тэрбээр түрүүлсэн тамирчнаас 22 секунд алдсан бол Рербийн Душан Ражович, Австрийн Эллит Шульц, Нэйт Хадден нар 0:40'03" цагийн амжилтаар эхний гурван байрт оржээ.
“Тур де Кумано 2025” олон өдрийн уралдаан нөгөөдөр эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна