Ө.Шижир: ​Гурван намын улс төрийн шийдвэрийг харж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой

Х.Есү
8 цаг 37 минутын өмнө

МАН-ын бага хурлын шийдвэрээр АН-ын хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. 

Тодруулбал, АН-ыг хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Харин АН-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. 


Ө.Шижир: "Ер нь бол хоноц хоноцдоо дургүй. Хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг шиг л юм боллоо. Маш товчхоноор хэлэхэд ийм л зүйл боллоо. Одоо манай улс төрийн зөвлөл хуралдаж байна. 

Улс төрийн зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж байна. Мөн улс төрийн зөвлөл хамтарсан өргөтгөсөн хурал хийх талаар ярих байх. 

Хамтарсан Засгийн газрын гэрээ бол гурван намын улс төрийн шийдвэрийг харах ёстой. Тэр шийдвэрийг харъя гэж бодож байна. 

Ер нь манай намын гишүүд ч тэр гэрээг хараагүй. Хараагүй гэрээнээс яг ямар заалт зөрчсөнөө мэдэхгүй байна. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэж байгаа нь зүгээр л шалтаг байх" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.16
    7 цагийн өмнө

    Ardchilsan nam undesnii hemjeenii Tom namiin huvid MAN-Iim baga hurliin shiidveriig Ug duugai huleen zuvsheereh uuregtei gej uu?ES-in urgedeliig huleej avah. Esehiig tuuniig tomilsanUIHural shiideh bizdee

    Хариулах