О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсээд байх юм бол сонгуулиар яадаг юм. Ярилцаад л суудлаа хуваагаад авъя

Х.Есү
10 цаг 8 минутын өмнө

МАН-ын бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах улс төрийн шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр намын даргын ажлаа өгнө хэмээн мэдэгдээд буй. 

Бид үүссэн асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс байр суурийг нь тодрууллаа.

 

Тэрбээр, "Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж байна. Албан ёсны шийдвэр гараагүй байна. Шийдвэр гарахаар албан ёсны мэдээлэл өгнө. 

Миний хувьд болох ёстой юм болдгоороо л болж байна гэж харж байгаа. Энэ парламент чинь өөрөө хамтрал руу түлхсэн л парламент шүү дээ. Иймээс заавал хамтрах ёстой гэж ярьдаг. Гэхдээ мэдээж эвсэж, хамтарч нэгдэх асуудал байлгүй яах вэ. Гэхдээ парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг, иргэний орон зайг, бизнесийн орон зайг, бага татварыг эрхэмлэсэн нам, мөн зүүн жигүүрийн буюу өндөр татвартай том төртэй, их зохицуулалтыг эрхэмлэсэн нам хоёр яасан ч нэг тогоонд орж эвсэж хамтарч болохгүй. 

Хоёр гол нам хоорондоо эвсэж болохгүй. Ингээд хамтраад байх юм бол сонгууль хийж яадаг юм. Тэгвэл хоёр улс төрийн нам хоорондоо ярьж байгаад л суудлаа хуваагаад авчихъя л даа. Миний байр суурь бол болох юм болдгоороо боллоо, зөв замруугаа орлоо гэж харж байна. 

-Та намын даргад нэр дэвших үү?

-Тэр асуудал дүрэм журмаараа л явна. Би намын даргад өрсөлдөхөд болохгүй зүйл байхгүй. Нээллттэй шүү дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.21
    7 цагийн өмнө

    Үхсэн хойноо бүлгийн дарга...Одоо АН ын дарга...д горилох уу зайлаа Ан аас

    Хариулах