Ерөнхий сайдад яригдаж буй Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулж байна.
Тэрбээр "Ерөнхий сайд ажлаа хийж байна. Би бас ажлаа хийж байна. Бага хурлаар өөр асуудал хэлэлцэж, өөр шийдвэр гарсан. Би Ерөнхий сайд, намын даргатайгаа цар тахал, геополитикийн нөхцөл байдал хүнд үеэс л хамтарч ажилласан.
Тиймээс Ерөнхий сайдыг тэгнэ ингэнэ гэж хэлэх ёс зүй надад байхгүй. Хэн ч Ерөнхий сайд, хэн ч Сангийн сайд болж болно. Гэхдээ Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн мега төслүүдийн нэг нь ч зогсож болохгүй. Зогсоохгүй байхыг ард түмэн шаардах хэрэгтэй.
Цаг хугацаа, санхүүжилтийн хувьд хөдлөх, шинээр эрэмбэлэх үе ирж байгаа ч 14 мега төслөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд 20 жил гацсан төслүүдийг хөдөлгөсөн. Энэ он жилүүдийг алдаагүй байсан бол өнөөдрийн хүндрэл бидэнд хүндрэл биш байх байсан.
Тиймээс бидний ажилласан 10 сар 10 жилийн хугацаа байсан гэж хэлнэ. Богино хугацаанд бүх хүчээ дайчилж ажилласан. Ардчилсан намын сайдууд маань ч сайн ажилласан. Энэ утгаараа би Мега хамтрал байсан гэж хэлнэ.
21 жил яригдсан Гашуунсухайт-Ганмодны боомтын ажлыг эхлүүлж, сүүлийн 60 жилийн хугацаанд хийгдэж буй анхны хил холболтыг эхлүүлсэн. Энэ бол дараа, дараагийн хил холболтыг эхлүүлэх боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлогтой" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна