УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа...
Тэрбээр “Би анхнаасаа хамтрахыг эсэргүүцсэн. Яагаад гэвэл ард түмэн сөрөг хүчин болох үүргийг АН-д өгсөн. Энэ байр сууриа тухайн үед нь илэрхийлж байсан. Харин Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ард түмний 100 хувийн өмчлөлд байдаг байгалийн баялгаасаа 34 хувийг нь ард түмэндээ авч өгье гэдэг санаачилга гаргаад явсан. Энэнээсээ болж “бусгуулна” гэдгийн эсрэг байгаа. Өнөөдөр дахиж зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллах адын хүсэлдээ хөтлөгдсөн, тэрийг нь УИХ-аар биелүүлэхгүй болохоор бусгадаг, Засгийн газрыг нь унагадаг, энэ тоглоомын Засгийн газар юм уу. Ардын намын орой дээр өнөөдөр Ухаа худагийн халаасанд орчихсон хэдэн хүмүүс сууж байна гэж бодохоос миний ой гутаж байна. Би ийм утгагүй байдлын эсрэг байгаа. Энэ болгоны дээр У.Хүрэлсүх байгаа.
Дараагийн Ерөнхий сайд нь Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх хүн байгаасай. Ухаа худагийн захиалгын Ерөнхий сайд биш байгаасай гэж бодож байна” гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.67
Энэ үгээ эртхэн хэлж байхгүй үхсэнээ хийсэн юм бэ. Одоо унгасан хойноо хавчаад яах вэ. Одын дүрд бүү тогло
Хариулах202.126.89.202
Одоо баялгийн сан,хөрөнгө хураах аль аль нь хэрэгжихгүй ээ харсан юм шиг л хэлье.мsc ийн кармаанд орсон хулхи хурандааг огцруулах хэрэгтэй новшийг
Хариулах