Улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
Тэрбээр, Манай намын улс төрийн зөвлөл хуралдаад Ерөнхий нарийн бичгийн дарга МАН-ын бага хурал руу бичиг явуулж байгаа юм билээ. Утга агуулга нь ямар ямар заалт зөрчсөн юм бэ гэдгийг тодруулсан.
Ер нь би гэрээний заалтуудыг харж байсан. Дайн болоход нэг шалтаг шалтгаан хэрэгтэй байдаг шүү дээ. Тэр шалтаг нь л Ардчилсан нам боллоо. Манай залуу гишүүд жагсаал дээр очиж саналаа хэлсэн. Түүнийг буруу гэж үзэх үндэслэл байхгүй.
-Хамтарсан Засгийн газрын гэрээнд намы гишүүд чимээгүй байх ёстой, хамтарсан Засгийг муулж болохгүй гэсэн заалт байсан юм уу?
-Тийм заалт байгаагүй.
-Жагсагчид анх Ерөнхий сайдыг орлогоо нотол гэдэг зүйлийг ярьсан шүү дээ. Гэтэл МАН-ын бага хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргалаа. Үүнийг та юу гэж харж байна.
-Муу л юм бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам дээр бүх асуудал буулаа. АН-ын нэрийг цохож байгаад гэрээ зөрчсөн гэж хэлсэн. Бид энэ асуудлыг нухацтай ярилцана.
АН-ын дарга улс төрийн эр зориг гаргаж хариуцлага хүлээе гэж байсан. Намын дарга шууд цүнхээ аваад гараад явчихгүй байх. Төлөвлөсөн олон ажлууд бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна